Бодис ба түүний бүтэц

Бидний хүрээлэн буй орчныг бүрдүүлж байгаа юмсыг бодис гэнэ. Бодис нь молекулаас, молекул нь атомаас тогтоно. Бодисын шинж чанарыг физикийн ба химийн шинж чанар гэж ангилна.
Физик шинж чанар: Бодисын төлөв байдал/ хатуу, хий, шингэн/, өнгө, үнэр, амт, нягт, хайлах, буцлах температур цахилгаан дулаан дамжуулах, уусах чанараар тодорхойлогдоно.